Хоолны мөнгийг бүтнээр нь олгох ухаалаг карт
Цалин дээр бэлнээр өгөхөд ~20% нь татварт суутгагддаг байсныг хуулийн дагуу Apple & Google Wallet цахим карт болгон олгож, компани болон ажилтандаа бодит хэмнэлт үүсгээрэй.
Компани сарын эрхийг нэг дор цэнэглэнэ
Карт шууд утсан дээр нэмэгдэнэ
Ажилтан хоолоо иднэ
Байгууллагын ТТД-тэй И-баримт шууд үүснэ
Шимтгэл хассан, 50 хүн ажилтанд 400,000₮ хоолны эрх олгосон тохиолдолд.
2026 оны хувь хэмжээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19-р зүйл болон НДЕГ-ын 2026.04.27-ны №04/1129 тоот албан тодруулгын дагуу купоноор олгосон хоолны хөнгөлөлтөд НДШ ногдуулахгүй. ХХОАТ-аас чөлөөлөгдөж, байгууллагын ТТД-тэй И-баримтаар 100% хасагдах зардалд бүртгэгдэнэ. VibePay-ийн шимтгэлийг (НӨАТ-тай) зардалд бүрэн суутгаж тооцов.
Ажилтан талаасаа харах →Ижил зардлаар ажилтанд хэр их хүрэх вэ?
Байгууллагын зардлыг ижил байлгаад, ажилтанд хэр их хүрэхийг харьцуулав. Тоо нь дээрх тохиргоог дагана.
Зардлын нэг хэсэг ажилтанд хүрэхээсээ өмнө татвар, даатгалд суутгагдана. Байгууллагад И-баримт үүсэхгүй.
Хоолны эрхээс суутгал хийгдэхгүй тул дүн бүтнээрээ хэтэвчинд орно. Гүйлгээ бүрт байгууллагын ТТД-ээр И-баримт үүснэ.
Хоёр талдаа үр өгөөжтэй
Ижил нэг шийдэл байгууллагын татварын зардлыг ч, ажилтны бодит хоолны хангамжийг ч нэгэн зэрэг шийднэ.
Яагаад уламжлалт арга биш VibePay гэж?
Бэлэн мөнгөний татварын алдагдал, цаасан талоны чирэгдлийг хоёуланг нь халсан гурав дахь арга.
Татвар, нийгмийн даатгалын хууль ёсны шийдэл
VibePay нь далд схем биш — Монгол Улсын хууль тогтоомж болон төрийн байгууллагын албан тодруулгад нийцсэн, ил тод B2B хоолны хангамж.
НДЕГ · Албан тодруулга2026.04.27 · №04/1129“…Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогчоос ажилтандаа хоолны үнийн хөнгөлөлтийг купоноор олгож байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.”
Купоноор олгосон хоолны хөнгөлөлтөд НДШ тооцохгүй
Ажил олгогчоос ажилтандаа хоолны үнийн хөнгөлөлтийг цахим купоноор олгож байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй болохыг НДЕГ албан ёсоор тодруулсан.
Цалингийн багцаас гадуурх B2B хангамж
Ажилтанд бэлэн мөнгө олгож байгаа бус, байгууллага ажилтныхаа хоолны хангамжийг B2B гэрээгээр худалдан авч байгаа тул цалингийн татварын ачаалалд орохгүй.
Гүйлгээ бүр байгууллагын ТТД-ээр баталгаажна
Ажилтны хийсэн гүйлгээ бүрийн И-баримт байгууллагын ТТД-ээр Татварын Ерөнхий Газрын системд бүртгэгдэж, албан ёсны хасагдах зардалд тооцогдоно.
Ажилтан дуртай газартаа хоолоо иднэ
Одоогоор 7 байгууллага хоолны эрхийг хүлээн авч байгаа бөгөөд сүлжээ тасралтгүй өргөжиж байна.
Түгээмэл асуудаг асуултууд
Энэ үнэхээр хууль ёсны юу?
Тийм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогчоос ажилтандаа купоноор олгосон хоолны хөнгөлөлтөд НДШ ногдуулахгүй болохыг НДЕГ-ын 2026.04.27-ны өдрийн №04/1129 тоот албан тодруулгаар баталгаажуулсан. Гүйлгээ бүрт байгууллагын ТТД-тэй И-баримт үүсдэг тул ААНОАТ-ын хасагдах зардалд бүрэн тооцогдоно.
Ажилтан апп суулгах, биет карт авах шаардлагатай юу?
Шаардлагагүй. Урилга имэйлээр ирж, карт нь ажилтны Apple Wallet эсвэл Google Wallet-д шууд нэмэгдэнэ. Төлбөр хийхдээ хэтэвч дэх картынхаа QR кодыг кассын POS терминалд уншуулахад л хангалттай.
Хоолны эрхийг өөр зүйлд зарцуулж болох уу?
Үгүй. Хоолны эрх зөвхөн VibePay сүлжээнд нэгдсэн ресторан, кафе, хоолны газруудад ажиллана. Ингэснээр байгууллагын төсөв ажилтны бодит өдрийн хоолонд зарцуулагдах нь баталгаажна.
Сар дуусахад ашиглаагүй үлдэгдэл яах вэ?
Үлдэгдэл шатаж алга болохгүй, хэтэвчинд хэвээр хадгалагдана. Дараа сарын цэнэглэлт нь тухайн үлдэгдлийг тооцож, сарын эрхийн хэмжээнд хүртэл нөхөж цэнэглэдэг тул төсөв дэмий зарцуулагдахгүй.
Ажилтан ажлаас гарах үед хэрхэн зохицуулах вэ?
HR менежер байгууллагын дашбоардаас тухайн ажилтны картыг шууд хааж, ашиглагдаагүй үлдэгдлийг байгууллагын хөрөнгө дээр эргүүлэн тооцуулах боломжтой.
И-баримт, зардал санхүүгийн багт хэрхэн ирэх вэ?
Ажилтан хооллох бүрт Татварын Ерөнхий Газрын системд байгууллагын ТТД-ээр B2B И-баримт үүснэ. Сарын нэгтгэл болон гүйлгээний дэлгэрэнгүйг дашбоардаас хүссэн үедээ CSV файлаар татаж авна.
Нэвтрүүлэхэд хэр хугацаа шаардагдах вэ?
Хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор байгууллагын хэсгийг нээж, ажилтнуудын жагсаалтыг оруулан эхний цэнэглэлтээ хийхэд бэлэн болно.
Шууд ярилцах цаг товлох
15 минутын танилцуулга авах цагаа доороос сонгоорой.
